Verify.MNDeveloper Console v2.31.0

Verify.MN. Хөгжүүлэгчдэд зориулсан интеграцын платформ

Хөгжүүлэгчдэд зориулсан интеграцын платформ

Бүх холболт нэг дор.

Бүртгэлийн хураамж, сарын суурь хураамж, барьцаа төлбөр0 ₮

QPay, eBarimt, Mobicom, Unitel, Skytel, G-Mobile, ONDO, Lime, Toki, KAOS тус бүртэй гэрээ байгуулах, компани бүртгүүлэх шаардлагагүй.

+5 000 ₮
Бүртгүүлмэгц таны үлдэгдэлд орноХугацаагүй туршилтын бонус
Үйлчилгээ

Бүх үйлчилгээ, нэг API, нэг данс

Тус бүрийг тусад нь ашиглаж болно. Мөн нэг түлхүүрийг хэд хэдэн үйлчилгээнд ашиглаж болно. Лог, орлого, зарлагаа нэг газраас хянана. Үйлчилгээгээ сонгож хэрхэн ажилладгийг үзнэ үү.

Verify

Утас баталгаажуулалт

Хэрэглэгч таны заасан текстийг тусгай дугаарт илгээхэд утасны дугаар нь баталгаажна. OTP илгээх шаардлагагүй.

+40 ₮баталгаажсан мессеж бүрд
  1. 1Таны апп

    Таны сервер session үүсгэж, хэрэглэгчид зааврыг харуулна.

  2. 2Хэрэглэгчийн утас

    Хэрэглэгч заасан текстийг утаснаасаа 144773 дугаарт илгээнэ. Үүрэн оператор 150 ₮ авна.

  3. 3Таны сервер

    Баталгаажмагц таны callback хаяг руу дохио очиж, таны үлдэгдэлд 40 ₮ орлого орно.

Эхлэх

Хэрхэн эхлэх вэ?

01

Console-д нэвтэрнэ

Эхний нэвтрэлтээр бүртгэл үүсэж, таны үлдэгдэлд 5 000 ₮ туршилтын бонус орно.

02

Төсөл үүсгэнэ

Төслийн нэг түлхүүр асаасан үйлчилгээ бүрд ажиллана. Хэрэгтэй үйлчилгээгээ төсөл дээрээ асаана.

03

API дуудна

Үр дүн, орлого, зарлагаа логоос харна. Орлогоо хүссэн үедээ банкны дансандаа татан авна.

Үнэ

Зөвхөн мессеж, гүйлгээ бүрээр тооцно

Бүртгэлийн болон сарын хураамж байхгүй. Орлого таны үлдэгдэлд шууд орно, зарлага шууд хасагдана.

ҮйлчилгээХэзээ тооцохХэрэглэгч үүрэн операторт төлөх дүнТаны үлдэгдэлд
Verifyмессеж баталгаажихад150 ₮+40 ₮Орлого
Ruleугтвартай мессеж ирэхэд144773 дугаарт150 ₮+40 ₮Орлого
Emailимэйл илгээхэд—−10 ₮Зарлага
eBarimtбаримт гарахад—−20 ₮Зарлага
QPayнэхэмжлэх төлөгдөхөд1 % / 2 % төлөвлөгөөнд—−50 ₮ / +0.6 %Зарлага / ОрлогоТөлөвлөгөө харьцуулах
Данс цэнэглэлтХүссэн үедээ цэнэглэнэ, төлбөр ормогц үлдэгдэлд автоматаар нэмэгдэнэ. Нэхэмжлэхээ өөр хүн, байгууллагаар төлүүлж болно.
Татан авалтХүсэлт гаргаснаас хойш ажлын 5 хоногийн дотор таны хүссэн дүн банкны данс руу тань шилжинэ.
Яагаад Verify.MN

Бид яагаад үүнийг хийсэн бэ?

Хөгжүүлэгч бид Монголд SMS, имэйл, төлбөр, eBarimt, баталгаажуулалтын холболттой, бодитоор ажилладаг систем хийхэд код бичихээс илүү дараах ажлууд толгойны өвчин болдгийг сайн мэднэ.

  1. 01АсуудалКомпани байгуулах

    Ихэнх үйлчилгээ үзүүлэгч зөвхөн хуулийн этгээдтэй гэрээ байгуулдаг тул эхлээд компани байгуулах хэрэгтэй болдог.

    ШийдэлУтсаараа бүртгүүлнэ

    Verify.MN-д компани бүртгүүлэх шаардлагагүй. Утасны дугаараараа бүртгүүлээд шууд ашиглаж эхэлнэ.

  2. 02АсуудалТус бүртэй гэрээ байгуулах

    Mobicom, Unitel, Skytel, G-Mobile, ONDO, QPay, eBarimt тус бүртэй тусдаа гэрээ, хүсэлт, уулзалт, хүлээлт.

    ШийдэлНэг бүртгэл хангалттай

    Гэрээ, хүсэлт, уулзалт, хүлээлт шаардлагагүй. Нэг удаа бүртгүүлээд бүх үйлчилгээг шууд ашиглана.

  3. 03АсуудалТус бүрийг холбох

    Үйлчилгээ бүр өөр API, өөр түлхүүр, өөр заавартай. Тэд шинэчлэл хийх бүрд холболтоо дагаж өөрчлөх ажил төслийн тоогоор үржигдэнэ.

    ШийдэлНэг API, нэг түлхүүр

    Бүх үйлчилгээ нэг API, нэг түлхүүрээр ажиллана. Шинэчлэлийг Verify.MN хариуцах тул төсөл хэд байсан ч давтах ажил байхгүй.

  4. 04АсуудалБайнга хянах

    Холболт хэвийн ажиллаж байгаа эсэх, гэрээний хугацаа дуусаагүй эсэхийг байнга шалгана. Төсөл олон бол энэ ажил төслийн тоогоор үржигдэнэ.

    ШийдэлХяналтыг бид хариуцна

    Бүх холболт, гэрээний хяналтыг бид нэг дор хариуцна. Үйлчилгээ бүрийн ажиллагааг Төлөв хуудаснаас хэзээ ч харж болно.

  5. 05АсуудалБодитоор турших

    Бодит хэрэглэгч, бодит төлбөрөөр туршихын тулд эхлээд бүх гэрээгээ байгуулж дуусгана. Тэр хүртэл үйлчилгээ бүрийн sandbox орчинд л туршина.

    ШийдэлБодит орчинд шууд туршина

    Sandbox орчин байхгүй. Бүртгүүлмэгц орох 5 000 ₮-ийн бонусаар бодит хэрэглэгчтэй туршина. Амжилттай болбол дансаа цэнэглээд тэр чигээр нь үргэлжлүүлж ашиглана.

  6. 06АсуудалЗардал өндөр

    Холболт бүр урьдчилгаа төлбөр, барьцаа төлбөр, сарын хураамжтай. Орлого олохоос өмнө, хэрэглээ байхгүй үед ч зардал гарсаар байна.

    ШийдэлХэрэглээгээрээ л төлнө

    Бүртгэлийн болон сарын хураамж, барьцаа байхгүй. Verify, QPay-ийн орлогоороо илгээлтийн зардлаа төлж, илүүг нь банкны дансандаа авна.

Эдгээр ажлыг хөгжүүлэгч бүр давтан хийхгүйн тулд бид бүгдийг нэг газарт шийдэж, Verify.MN-ийг хөгжүүлсэн. Та бүртгүүлж, төсөл үүсгээд API дуудахад л хангалттай.

Манай хөгжүүлэгчдээс олон шинэ санаа, шийдэл гардаг. Гэвч гарааны бизнес эхлүүлэх эхний алхам их цаг, зардал шаарддаг тул олон сайхан санаа хэрэгжилгүй үлддэг. Хөгжүүлэгч бүр санаагаа бодит хэрэглэгч, бодит төлбөрөөр саадгүй туршиж үздэг болоосой гэж бид хүсдэг. Бодит зах зээлд туршиж, бодит мэдрэмж авсан хөгжүүлэгч л бүтээгдэхүүнээ дараагийн зах зээлд, цаашлаад дэлхийд гаргаж чадна гэдэгт бид итгэдэг.

Холболтууд
Бүх үйлчилгээ хэвийн ажиллаж байна

Verify.MN өөрийн систем болон холболт бүрийг 5 минут тутам шалгаж, 90 хоногийн түүхийг нээлттэй харуулдаг.

Төлөв шалгах